АМЬД ҮГ ЧУУЛГАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ
ПАСТОР ДАРЛ КИНГ АНДЕРСОН ГЭР БҮЛ
Үүсгэн байгуулагч
Америкийн нэгдсэн улсын Миссонер
пастор Дарл Кинг Андерсон гэр бүлийн хамт Дархан хотод ирж тэрээр орон нутгийн их сургуульд багшилж байхдаа оюутанууддаа сайнмэдээ хуваалцаж тэднийг
Христийн дагалдагч болгосон ба хожим нь сүмийн үндэс суурь болсон итгэгчдийн анхны жижиг бүлгийг байгуулсан түүхтэй.
2006 онд пастор Дарл Кинг Андерсон
америк руу буцах үедээ сүмээ
Монгол чуулганы удирдагчидад даатгаж үлдээсэн юм.
ПАСТОР ДАРЛ ОЮУТАНУУДТАЙГАА
ПАСТОР СОДБААТАРЫН ГЭР БҮЛ
2006 оны 5 сард
Пастор С.Содбаатар болон түүний гэр бүл
Бурханы дуудлага дуудлагыг хүлээн авч
Улаанбаатар дахь Амьд үг Христийн сүмээс
Дархан хотруу илгээгдэн ирсэн билээ.
Тэдний ирэлт болон үйлчлэл зориулалтаар дамжуулан
Амьд үг чуулган Дархан хотод албан ёсоор байгуулагдсан түүхтэй билээ.
ПАСТОР Ю.ДАРХАА ГЭР БҮЛИЙН ХАМТ
2007 оны 6 сард
Юра Дархаа Бурханы дуудлагыг зүрхэндээ тээж
Улаанбаатар хотын Амьд үг сүмээс Дархан хотод илгээгдэн ирсэн.
энэ бол зүгээр нэг илгээлт бус
Бурханаас өгөгдсөн дуудлагад үнэнчээр хариулсан шийдвэр байсан юм.
2008 оны 7 сард Амьд үг сүмийн Пастораар албан ёсоор томилогдсон бөгөөд
Түүнээс хойш тэрээр Дархан хотод Бурханы хаанчлалыг тэлэн
өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт итгэмжтэйгээр Бурханд үйлчилж байна.