АЛСЫН ХАРАА
БУРХАНЫ СҮР ЖАВХЛАНТ ЧУУЛГАНЫГ БАЙГУУЛЦГААЯ
АЛСЫН ХАРАА
БУРХАНЫ СҮР ЖАВХЛАНТ ЧУУЛГАНЫГ БАЙГУУЛЦГААЯ
ЭРХЭМ ЗОРИЛГО
Ариун сүнсээр удирдуулан амьдарч
Бурханыг сүнс ба үнэнээр магтан хүндэлж
Аврагч Эзэн Есүс Христийн дотор
Жинхэнэ дагалдагч болон бэлтгэгдэж
Авралын сайн мэдээг хүн бүрт хүргэж
Бурханы сүр жавхлант чуулганыг байгуулцгаая
ҮНЭТ ЗҮЙЛС
Бидний эрхэмлэдэг үнэт зүйлс
бидний бүх үйлчлэлийн суурь чиглэл нь болдог
ИТГЭЛИЙН ТУНХАГ
"Амьд Үг" Христийн чуулган бид дараах зүйлд итгэдэг:
• Бурханаар өгөгдсөн, тэнгэрлэг онгодтой, алдаа мадаггүй, цогцоороо найдвартай,
итгэл болон төлөвшилт дэх бүхий л хэрэгт хамгийн дээд эрх мэдэл нь болох Ариун Бичээст итгэдэг.
• Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурвалаар оршигч цор ганц Бурханд итгэдэг.
• Махан биед илэрхийлэгдсэн Бурхан Эзэн Есүс Христ, Түүний онгон эмэгтэйгээс мэндэлсэнд нь,
гэм нүгэлгүй амьдралд нь, тэнгэрлэг гайхамшгуудад нь, аймшигт авралын үхэлд нь итгэдэг.
• Түүний биеийн дахин амилалтад нь, дээш одсонд нь, зуучлагчийн ажилд нь болон Хүч ба Алдар дотор дахин Өөрийн биеэр ирнэ гэдэгт итгэдэг.
• Алдагдсан гэм нүгэлт хүн Эзэн Есүс Христийн урсгасан цусаар, үйлсээр бус итгэлээр аврагдаж, Ариун Сүнсээр шинэчлэгдэнэ гэдэгт итгэдэг.
• Итгэгчийн дотор оршиж, түүнийг Эзэн Есүс Христийн төлөө ариун амьдарч, гэрчилж, ажиллах чадварыг өгдөг Ариун Сүнсэнд итгэдэг.
• Христийн Бие болсон Чуулган буюу бүх үнэн итгэгчдийн Сүнсний нэгдэлд итгэдэг.
• Аврагдагсад ба алдагдагсдын аль алиных нь дахин амилалтанд итгэдэг.
Амилахуйд аврагдагсад нь амь, харин алдагдагсад нь гэсгээл хүртэнэ гэдэгт итгэдэг.
• Өнөөгийн нийгэмд, хүнд бүх талаар нь хүрэх гэсэн Бурханы Үгийн дагуух Чуулганы илгээлтэд итгэдэг.